2011-06-07,23:30

Цэнгээнт бүжиг

 Орчин үеийн Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот энэ 5 бүжгийг дэлхий дахинаа нийтээр болон Бүжгийн спортын тэмцээний үед бүжиглэдэг.
 
"Ballroom" (манайхан "цэнгээнт" гэж орчуулдаг) гэдэг нь "ball", "room" буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм. "Ball" гэдэг үг нь Латины "balare" буюу "бүжиглэх" гэсэн үгнээс гарал үүсэлтэй. Энэ үг нь мөн ballet, ballerina, ballad зэрэг үгсийн үндэс болсон байна. Харин "бөмбөг" буюу "ball" гэдэг үгний гарал үүсэл нь үүнээс огт өөр, "bollr" буюу "хийлэх" гэдэг үг юм.

 
Орчин үеийн цэнгээнт бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ. Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр стандартын цэнгээнт бүжгүүд нь янз бүрийн гарал үүсэл, хэмнэл, хурд, гоо зүйтэй боловч тэд нэг л зүйлээрээ нийтлэг. Энэ нь бүжиглэгч хос (үргэлж эрэгтэй эмэгтэй хоёр байдаг) хоорондоо шүргэлцэн нийлж байх 5 талбай (цэг)-г салгахгүй барих "хаалттай барилт" юм.
 
Барилт. Хаалттай барилт нь бүжиглэгч хос бүжиглэх үедээ хоорондоо нийлж байх 5 цэгийг салгахгүй барихыг шаарддаг. Эдгээр нь гарын алганы 3 цэг: 1. эрэгтэй зүүн алгаар эмэгтэйн баруун алгыг барих, 2. эмэгтэй зүүн гараа алгаар нь эрэгтэйн баруун бугалган дээр хөнгөн тавих буюу амраах (танго бүжиглэх үед эрэгтэйн баруун гарын ард тавина) 3. эрэгтэй баруун алгаар эмэгтэйн зүүн далан доороос тулж барих. Гарын алганы 3 цэг дээр нэмэгдээд өөр шүргэлцэх 2 цэг байдаг: 4. эмэгтэй зүүн тохойгоо эрэгтэйн баруун тохойн дээр амраах, 5. эрэгтэй эмэгтэй хоорондоо хэвлийн баруун хэсгээр шүргэлцэнэ. Ийм барилтын үед эмэгтэйн хоёр бугалга эрэгтэйн гарны харалдаа хэвтээ хавтгайд байрладаг. Энэ нь эмэгтэйд эрэгтэйн удирдлагыг дагахад амар төдийгүй түүнийг "хатан хүн шиг" төрхтэй болгон харагдуулдаг байна. Энэ бол Баруун Европоос гаралтай бүжгүүдийн онцлог бөгөөд ихэмсэг босоо байдал нь нэгэн ижил гарал үүсэлтэй Сонгодог балетад ч тодорхой харагддаг.

 
Цэнгээнт бүжгийн энэхүү өвөрмөц "хаалттай барилт" нь эрчүүд бүжиглэх үедээ илд зүүдэг байсан тэр үеэс улбаатай. Үүнийг Ханс Себальд Бехамын хэвлэмэл зураг (1537), Фабрито Каросын "II Ballarino" (1581) зургаас харж болно.
 
Эрчүүд заншил ёсоор хуйтай илдээ бүснээсээ зүүн талдаа зүүдэг байв. Эрэгтэй зөвхөн баруун гараараа бүсгүйн араас барьж, бүсгүйн зүүн гар эрэгтэйн баруун гаран дээгүүр байрлана. Иймд эрэгтэй бүжиглэж байхдаа тэнцвэрээ хадгалахын тулд зүүн гараа эмэгтэй рүү сунгадаг байсан байна.
 
Эмэгтэйн зүүн тохой эрэгтэйн баруун тохойн дээр амардаг нь эмэгтэйчүүд нийтээрээ эрэгтэйчүүд рүү ойртохыг тогтоон барих, эрэгтэйчүүд үргэлж санаачлага гаргадаг ба эрэгтэй санал гаргахад хүүхнүүд зөвшөөрөх эсвэл татгалзахын аль нэгийг илэрхийлдэг байсан тэр үеэс үлдэж хоцорсон байж магадгүй юм. Мөн эрэгтэй баруун тохойгоо мөрний түвшинд өргөхөд эмэгтэйд эвтэйхэн байдагтай ч холбоотой байж болно.
 
Эрэгтэйн зүүн эмэгтэйн баруун алга нийлдэг нь эрэгтэй алгаа дээш харуулан санал болгох, эмэгтэй зөвшөөрснөө илэрхийлж алгаа доош харуулан түүний алган дээр тавьдаг байсантай холбоотой. Алганы энэ барилт нь бүжиглэгчдэд бугуйгаа шулуун байлгаж , шууны дагууд гоо зүйн таатай шугам дээр барих боломжийг өгдөг. Эрэгтэйн хувьд зүүн мөрөө доош дарж, зүүн тохойгоо мөрний түвшинд өргөх, бугуйн үеийг 180 хэмд барих нь хатуу баримтлах зүйл байдаг байна. Энэ мэтчилэн олон багш нар бусад хялбар боловч дэгжин бус гарын байрлалыг зөвлөдөг.
 
Цэнгээнт бүжигт хэвшсэн ёсоор эрэгтэй ’удирдан’, эмэгтэй ‘дагаж’, эрэгтэй нь бүжгээ дэглэн явах чиглэлээ тогтоох үүрэгтэй.
бичсэн: Togos төрөл: Бүжиг | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2518

Сэтгэгдэл:

баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 12:45, 2013-10-17 | Холбоос | |
bayrlalaa
Бичсэн: намуун (зочин) хэзээ: 20:52, 2013-04-03 | Холбоос | |
goe2
инээх баярлах
Бичсэн: anar (зочин) хэзээ: 16:07, 2013-02-20 | Холбоос | |
ирмэх баярлах ярзайтал инээх тормолзох хайртай үнсэлт
Бичсэн: бас (зочин) хэзээ: 19:43, 2012-03-15 | Холбоос | |
talarhal
ta nartaa bayarlalaa towch bolon todorhoi bid bvhend heregtei bvh medeeliig bailgaj baigaad chini bayarlalaa баярлах ярзайтал инээх тэврэлт инээх sick star 1122 8540-001-17-1075[1] 8493-010-03-1047[1] 8493-010-03-1047[1] call me smilie154 smilie108
Бичсэн: boloroo (зочин) хэзээ: 10:40, 2012-03-13 | Холбоос | |
тэврэлт алга ташилт rolling on the floor
Бичсэн: Зочин хэзээ: 00:17, 2011-10-20 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)