Латин-Америкийн бүжгүүд
Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг. Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна.
Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг. Латин-Америкийн бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ.
Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр бүжгүүд зөвхөн 20-р зуунд л Баруун Европт танил болсон байна. Уянга, хайрын хэл болох Итали, Франц, Испани, Португали, Румын зэрэг хэлнүүд эртний Латин хэлнээс үүсэлтэй ба тэдний соёл Америкийн гол чухал хэсгүүдэд түгэн дэлгэрсэн байна. Дээрхи бүжгүүдийн 3 нь энэ нутгаас, 1 нь Испани/Францаас, 1 нь АНУ-аас үүсч нэгтгэгдэн, одоо Олон улсын Латин-Америкийн стандартчилагдсан бүжиг болсон. "Латин-Америкийн" гэдэг нь "Латин Америк" гэдэг газар зүйн бүсийн тайлбараас илүүтэйгээр "Латин ба Америк" гэдгийн хураангуйлал юм. Латин Америкаас 3 бүжиг Индиан, Европ, Негр бүжгүүдээс үүсч, хувьсаж хөгжин өнөөгийн хэлбэрийг олжээ.
Европын эзлэн түрэмгийлэгчид Индианчуудыг ятган ажиллуулж дөнгөхгүй байсан учир Баруун Африкийн янз бүрийн газруудаас негр боолуудыг Америк руу импортлох болсон байна. 1553 оны байдлаар Мексик дахь негрүүд европчуудын тооноос давснаас дэд хаан Луйс де Веласко Испанийн V Чарлезаас энэ байдлыг хуулиар хориглохыг шаардаж байлаа. Европ, негр, индианчуудын соёлын хувьд бүжиг бол чухал байр суурь эзэлдэг байв. 1569 онд Мексик дэх дэд хаан Веласко баяр хуримын үед болон бүтэн сайн өдөр, гэхдээ зөвхөн үдээс хойш 12-18 цагийн хооронд бүжиглэж болохыг тушааж байжээ. 17, 18-р зууны туршид дээрхи соёлууд аажимдаа холилдон Креолын шинэ соёл бий болов.
Европын бүжгүүд Латин Америкт орж ирэхэд тэд хүлээн авч ’креолжуулсан’ байна (Креол гэдэг нь Латин Америкт төрсөн цагаан хүн гэсэн утгатай үг). Кубад Контраданс (Contradance)-аас цохилт нь өөрчлөгддөг Контраданз Хабанера бий болжээ. Энэ нь "Данзон" болж, хожим хөгжим нь өөрчлөгдөн "Сон" гэдэг товч нэртэй дараах хэмнэлтэй болов. 1795 онд энэ хэмнэл Бразилд очиж Модинха (хайрын дуу) болсон ба 19-р зууны эхээр Европт дэлгэрч байжээ. Цохилт нь өөрчлөгддөг ийм хэмнэлүүд Латин-Америкийн бүх бүжгүүдийн онцлог юм.

Сэтгэгдэл:
туслаач
би одоо гучин настай нийтийн цэнгээнт бүжиг латин амрик бүжиг бүжиглэж сурмаар байна ер бүжгийн клуб олдохгүй юм. дөрвөн замд нэг байна даанч усанд ордог душ алга. виктория гээд байна ойрд ажиллахгүй байна өөр ямар сургалт байдаг вэ хэлж өгч туёлаач утас байвал сайн байна
Бичсэн: нар (зочин) хэзээ: 22:24, 2012-11-10 | Холбоос | |